Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Орчуулгын программууд улам хөгжиж, дэлхийн олон хэлээр хүссэн текстээ бид орчуулдаг болсон. Харин шууд хүний яриаг орчуулж, яг л төрөлх хэлээрээ хоорондоо ярилцаж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхүйц чихэвч хэлбэртэй дуун орчуулагчийг бүтээжээ.

Pilot нэртэй энэхүү орчуулагч чихэвчийг Waverly Labs бүтээсэн ба чихэндээ зүүгээд л нөгөө хүнийхээ яриаг сонсоход шууд орчуулан хүргэх аж.

Одоогоор Англи, Испани, Франц, Итали хэлээр орчуулга хийх ба тун удахгүй Ази болон Араб болон бусад орнуудын хэл нэмэгдэх аж.

Гурван өнгөний сонголттойгоор урьдчилсан захиалга авч эхлээд байгаа ба та хэрвээ авахыг хүсвэл 129 ам.долларын үнэтэйгээр Waverly Lab-ын албан ёсны вэбсайтаар захиалгаа өгөх боломжтой юм.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж