Самбо бөх Азийн наадамд багтах боломжтой

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Самбо бөх Азийн наадамд багтах боломжтой

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад 2018 онд болох Азийн зуны спортын 18-р наадмын хөтөлбөрт самбо бөх багтсан талаарх мэдээг AIPS /Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо/-ын вэб сайтад нийтлэгджээ. Гэхдээ энэхүү мэдээллийг Азийн Олимпийн Зөвлөл албан ёсоор хараахан баталгаажуулаагүй байгаа гэнэ.

Дөрвөн жилд нэг удаа болдог манай тивийнхний энэхүү гол наадмын хөтөлбөрт зуны олимпийн төрлийн 28 спорт бүгдээрээ байдгаас гадна олимпийн бус төрлөөс ч ордог. Жишээ нь, “Инчён-2014” Азийн наадамд бейсбол, боулинг, каратэ, кабадди, крикет, сепак-такрау, сквош, үшү орсон билээ. Харин “Жакарта-2018”-д самбо, кураш, жиүжицү зэрэг спортын шинэ төрөл орох боломж өндөр байгаа аж.

Азийн Олимпийн Зөвлөлөөс тус наадмын спортын төрлүүдийг ОУОХ-той зөвшилцсөний эцэст ирэх есдүгээр сард зарлах юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж