Хятадын “Синьхуа” мэдээллийн агентлагийн эрхлэн гаргадаг сонинд Тайванийн шинэ ерөнхийлөгч Цай Ингвенийг хүнтэй гэрлээгүй гэдэг шалтгаанаар өөнтөглөн бичжээ. Тус сонины нийтлэлд бичсэнээр Цай Ингвен гэр бүл, хайр сэтгэлийн холбоогоор олж авдаг сэтгэлзүйн тэнцвэрийг мэдрээгүй ганц бие эмэгтэй хүн учраас улс төрийн бодлогод хэт туйлшрах магадлалтай гэсэн байна.
Өмнө нь Цай Ингвенийг сонгуульд ялалт байгуулсны дараа Тайванийн тусгаар тогтнолын төлөөр аливаа оролдлогыг цэргийн хүчээр таслан зогсоохоо Бээжин анхааруулж байсан юм. Үүний зэрэгцээ Тайванийн шинэ ерөнхийлөгч Цай Ингвен Хятадтай худалдааны яриа хэлэлцээг дахин эхлүүлэх хугацааг товлоогүй байгаа аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press