Мансоурын туслах Талибаны толгойлогч болжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Мансоурын туслах Талибаны толгойлогч болжээ

Афганистан Талибан зэвсэгт бүлэглэл Муллах Ахтар Мансоурын туслах Муллах Хайбатуллах Ахунзадаг толгойлогч болгожээ. АНУ-ын арми өнгөрсөн долоо хоногт агаарын дайралтаар Талибан бүлэглэлийн толгойлогч Муллах Ахтар Мансоурыг устгасан юм. Талибаны лидерүүд Пакистанд уулзаж  Муллах Ахтар Мансоурын хоёр туслахын нэгийг толгойлогчоор сонгосон аж.

АНУ-ын армийн нисгэгчгүй онгоц өнгөрсөн амралтын өдрөөр Пакистанд явж байсан Муллах Ахтар Мансоурын автомашиныг агаараас бөмбөгдөж устгасан байна. Талибан бүлэглэл 2001 оноос хойш Афганистаны засгийн газрыг түлхэн унагаахын төлөө тэмцэж байгаа юм. Өмнө нь АНУ-ын хөндлөнгийн оролцоотойгоор Афганистаны исламист дэглэмийг түлхэн унагаасан билээ.

Муллах Ахтар Мансоур өнгөрсөн зунаас хойш Талибан бүлэглэлийг толгойлж байсан юм. Талибан бүлэглэлээс түүний үхлийн төлөө бүх мусульманчуудыг гурав хоног гашуудахыг уриалжээ.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Time

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж