Өдгөө 38 настай загвар өмсөгч бүсгүй ирэх долдугаар сарын 28 хүртэл амралтаа авсан бөгөөд энэ хугацаанд гэр бүлдээ түлхүү анхаарч, үзэсгэлэнт газруудаар зорчих автобустай аяллаас эхэлжээ.
Уг аялалаар Эрх чөлөөний хөшөө хүртэлх Нью Йорк хотын үзэж болох сонирхолтой бүхнийг Лени, Хенри, Йохан, Лоу зэрэг дөрвөн өхөөрдөм зулзагануудынхаа хамтаар үзэхээр зэхжээ. Хайди дөрвөн хүүхдийнхээ хамт хамгийн эхлээд “Хүн аалз” киног “Broadway” театрт үзэх болсон нь бага хүүд нь их таалагдсан гэнэ.
Хайдигийн эр нөхөр дуучин Сийл эхнэрээ өглөө бүр дөрвийн дөрвөн хүүхдийн ээж гэдгийг нь сануулж, эхнэр хүн гэр бүлдээ хангалттай халамж тавихын тулд өглөө эртлэн босох ёстой гэсээр хүүхдүүдтэйгээ нийлж түүнийг өглөөний 05:30 цагт сэрээдэг нь Хайдигийн хувьд ажил амьдралыг нь идэвхтэй байлгадаг хамгийн гол хүчин зүйл хэмээн үзэсгэлэнт эрч хүчтэй бүсгүй тоглоом шоглоом болгон хэлсэн байна.