УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр 09.00 цагт зарласан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс 14.00 цагт дахин товлосон. Гэвч мөн л ирц бүрдээгүй тул энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулж, хаврын чуулганыг зургадугаар сарын 23-н хүртэл түр хугацаагаар завсарлуулах захирамжийг УИХ-ын дарга гаргасан билээ.
УИХ-ын Тамгын газраас гаргасан тавдугаар сарын 24-ний ирцийн мэдээг сонирхвол хууль тогтоогчид “ажил хаялт зарлав уу” гэлтэй дүр зураг бууж байна. Тодруулбал, 76 гишүүнээс Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, Б.Болор, Ц.Баярсайхан, Н.Батцэрэг нарын таван гишүүн ирцэнд орж бүртгүүлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, А.Бакей, Х.Болорчулуун нар орон нутагт ажиллаж байсан аж.
Ирцийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.
Г.ДАРЬ