Зохиолчид Дональд Трампыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Зохиолчид Дональд Трампыг эсэргүүцэв

АНУ-ын 450 гаруй зохиолч Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трампыг эсэргүүцэж байгаа илэрхийллээ. Стивен Кинг, Марк Слаук, Эндрю Альтшуль зэрэг зохиолч эсэргүүцлээ Ipetitions гэсэн цахим хуудсанд байрлуулсаныг 6200 гаруй хүн дэмжин гарын үсэг зураад байгаа юм байна. Зохиолчид 10 мянган гарын үсэг цуглуулах зорилготой.

"Ямар ч хөрөнгө, ямар ч алдар нэр хүнийг америкчуудын нэрийн өмнөөс ярьж, армийг ахлах хүнийг бий болгохгүй” хэмээн эсэргүүцэлд бичжээ. АНУ-ыг тэргүүлэх өрсөлдөөнд “нийгмийг арчаагүй зүйлд зориудаар уриалан дууддаг, өрсөлдөгчөө чанга дуугаар зогсоохыг оролддог, эмэгтэйчүүдийг доромжилдог, цөөнхийг үл хүндэтгэдэг” хүн оролцох болж байгаатай зохиолчид санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийлжээ.

"Энэ бүх байдал нь биднийг яаралтай, шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардаж байна. Тиймээс бид Дональд Трампыг ерөнхийлөгчийн төлөөө өрсөлдөхийг эсэргүүцэж байна” гэжээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж