Монголын Үндэсний кино урлагийн академиас санаачлан 2010 оноос зохион байгуулж байгаа энэ салбарын шилдгүүдийг тодруулах "Академи авардс" ёслолын арга хэмжээ ирэх зургадугаар сарын 3-нд "Их тэнгэр цогцолбор"-т болох гэж байна.
Нийт 17 номинацаар шилдгийг шалгаруулах юм. Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг", "Тоглож болохгүй нас", "Lovers" зэрэг кино хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа юм байна.