“Рио”-д цагаан хуудсаар оролцох тамирчдыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

“Рио”-д цагаан хуудсаар оролцох тамирчдыг зарлалаа

Олон улсын олимпийн хороо, “РИО-2016” олимпийн наадмын Зохион байгуулах хорооноос “РИО-2016” олимпийн наадамд цагаан хуудсаар оролцох 16 спортын 110 тамирчныг зарлажээ. Үүнд бөхийн төрлөөр дөрвөн хүн багтсан бөгөөд Хаитигийн Аснэйж Кастелли чөлөөт бөхийн 74 кг-д, Палаугийн Скиланг Флориан Теменгил чөлөөт бөхийн 125 кг-д, Камбожийн Сотеара Чов, Хондурасын Бренда Бэйли Гомес нар эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-д тус тус өрсөлдөх боломжтой боллоо.

Зуны олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд сонгон шалгаруулах тэмцээнээс шалгарсан 336 бөх оролцох эрх аваад байгаа бол ийн дөрвөн бөх нэмэгдэж, 340 болоод байна. Үүн дээр нэмээд олимпийн наадмыг зохион байгуулах Бразил улсад мөн дөрвөн эрхийг цагаан хуудсаар олгох юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж