Үндэсний оношлогоо, эмчилгээний төвийн шавыг өнөөдөр тавилаа. Ингэснээр тус төвийг 2018 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү төвийг барьж байгуулахад БНСУ-ын хөнгөлттэй зээлээр 55.5 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 10.5 сая ам.доллар, нийт 65 сая ам.доллар зарцуулах юм. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын талаас Самсунг Си энд Ти консорциум, Монголын талаас “Одкон” компани хамтран ажиллах аж.
Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн шаардлага стандартад нийцсэн үндсэн 103 ортой, 15468 м2 талбайтай барихаар төлөвлөжээ. Мөн өндөр хүчин чадалтай дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулж 2018 онд ашиглалтад оруулна хэмээн албаныхан хэлж байна.
Монгол Улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопийн бэсрэг үйлдвэрийг суурилуулж, 233 нэр төрлийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлэх аж. Төвийг ашиглалтад оруулснаар 350 ажлын байр шинээр нэмэгдэж гэж тооцжээ.
Б.ЗАЯА