Жүдо бөхийн төрөлд РИО-2016 олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болох шилдгүүдийн өрсөлдөөн “Мастерс” ирэх бямба гаригт эхэлнэ. Тавдугаар сарын 27-29-нд болох тэмцээн Мексикийн Гуадалахара хотод болох юм.
Дэлхийд чансаагаараа эхний 16-д эрэмбэлэгдэж буй жүдочид уригдаж оролцдог “Мастерс-2016” тэмцээнд 51 орны эрэгтэй, эмэгтэй тус бүр 118, нийт 236 тамирчин өрсөлдөх бөгөөд тэдний дунд Монголын 18 тамирчин багтаж байна.
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн 13 тамирчин "Рио-2016" олимпийн наадамд оролцох эрхээ хангаад байгаа. Манай жүдочид энэ эрхийн болзлоо олимпийн эрхийн сүүлийн тэмцээн дээр хадгалж гэмээнэ Риог зорино.
"МАСТЕРС-2016"-Д ӨРСӨЛДӨХ ЖҮДОЧИД
ЭРЭГТЭЙ
60 кг
- Г.Болдбаатар
- Д.Амартүвшин
- Г.Хэрлэн
- Ц.Цогтбаатар
66 кг
- Д.Төмөрхүлэг
- Д.Алтансүх
73 кг
- С.Ням-Очир
- Г.Одбаяр
81 кг
- Н.Дагвасүрэн
- О.Ууганбаатар
+100 кг
- Б.Тэмүүлэн
ЭМЭГТЭЙ:
48 кг
- М.Уранцэцэг
52 кг
- М.Бундмаа
- А.Цолмон
57 кг
- Д.Сумъяа
63 кг
- Ц.Мөнхзаяа
- Ц.Цэрэннадмид
70 кг
- Ц.Наранжаргал
Б.ЭНХ