С.Зориг агсны хөшөөний өмнө өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

С.Зориг агсны хөшөөний өмнө өлсгөлөн зарлана

НИТХ-ын энэ жилийн ээлжит сонгуульд ИЗНН-аас нэр дэвшигч Б.Баттулга улс төрийн нойтон өлсгөлөн зарлана хэмээн өнөөдөр /05.25/ мэдэгдлээ.

“12 хоногийн дараа нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авах гэж байна. 34 хоногийн дараа НИТХ-ын ээлжит сонгууль болно. Сонгогдох эрхээ хасуулсан надад шүүхийн шийдвэрийг хүлээх хугацаа байхгүй тул маргааш өглөө /05.26/ 08.30 минутад С.Зориг агсны хөшөөний өмнө улс төрийн нойтон өлсгөлөн зарлана” гэдгээ мэдэгдлээ.

Нэр дэвшигч Б.Баттулга нь Нийслэлийн зургадугаар тойрог буюу Баянгол дүүргийн 16, 17, 18, 19 дүгээр хороонд ИЗНН-аас нэр дэвших болсон хэдий ч Нийслэлийн сонгуулийн хороо энэ сарын 17-ны өдрийн 13 тоот тогтоолоор ИЗНН-аас нэр дэвшигч 18 хүнийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Уг тогтоолын үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 157.2.1-т заасан шаардлагыг хангаагүй буюу “Нэр дэвшүүлсэн шийдвэр байхгүй” гэж үзжээ.

Нийслэлийн сонгуулийн хорооны байранд энэ сарын 19-ний өдөр өөрийн биеэр очиж, материалаа үзэхэд ИЗНН-аас нэр дэвшигчдийг баталсан шийдвэр байсан. Тэрээр “Миний материал бүрэн байна. Нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзах үндэслэл алга гэхэд “Тэгвэл шүүхдээд яв” гэж Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хэлсэн” гэв.

ИЗНН-аас эрхээ хасуулсан 18 нэр дэвшигчид хамтран Нийслэлийн сонгуулийн хорооны уг шийдвэрийг хүчингүй болгохоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Одоогоор захиргааны хэрэг үүсээгүй, хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж