Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон БНСУ-ын "Самсунг С&Т" компанийн захирал Ли Жон Гёлыг уржигдар /2016.05.23/ шөнө ЦЕГ-ын ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас баривчилж, 461 дүгээр ангид дахин цагдан хорьсон гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ. Мөн БНСУ-ын "Самсунг С&Т" компанийн захирал Ли Жон Гёлыг яллагдагчаар татсан байна.
Д.УЛАМБАЯР