Сергей Лавров: Европын холбоог бид хэт үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Сергей Лавров: Европын холбоог бид хэт үнэлжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Унгарын Magyar Nemzet сонинд өгсөн ярилцлагадаа европчуудын дэлхийн тавцанд гүйцэтгэх үүргийг Моксва хэт дөвийлгөн үнэлжээ гэж хэлсэн байна. Мөн Украины хямрал Европын холбооны АНУ-аас хараат байгааг харууллаа гэж Сергей Лавров тэмдэглэсэн байна.

"Бид европчуудыг хэт үнэлсэн бололтой. Европын холбоо Вашингтоноос улс төр, эдийн засгийн хувьд ямар их хамааралтайг Украины хямрал харууллаа. Өөрсдийн ашиг сонирхлын үүднээс түншүүдтэйгээ харьцдаг, бүс нутгийн бус тоглогчтой эв санааны нэгдлээ илэрхийлээд байдаггүй, хүчтэй Европын холбоотой бид ажиллахыг хүсч байна” гэж Сергей Лавров ярьсаныг ТАСС агентлаг дамжуулжээ.

Сергей Лавров удахгүй Унгарт айлчлах гэж байгаатайгаа холбогдуулан тус сонинд ярилцлага өгчээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж