Монголоос болж Байгал нуур ширгэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Монголоос болж Байгал нуур ширгэнэ гэв

Дэлхийн дөрөв дэх том нуур гэгддэг байсан “Арал тэнгис” шиг Байгал нуур ширгэх аюул нүүрлэснийг Оросын “Pravda.Ru” сайтад мэдээлжээ. Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэ мөрөнд гурван усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн нь Байгал нуурийг ширгээх эрсдэл учруулж байгаа аж.

Дэлхийн хамгийн гүн цэнгэг усны нөөц болсон Байгал нуурыг аврахын тулд Сэлэнгэ мөрний усан цахилгаан станц барих төслийг цуцлах ёстой гэнэ. Үүний тулд Монголд өөр ямар нэгэн зүйл санал болгох хэрэгтэй гэжээ. ОХУ-аас эрчим хүч нийлүүлж буй нөхцөл байдал монголчуудын санаанд хүрэхгүй байна. Үүний дээр Хятадын банкнаас шинэ усан цахилгаан станц барих бүтээн байгуулалтад 827 сая ам.долларыг хэдийн төсөвлөжээ.

ОХУ-ын зүгээс Монголд эрчим хүч нийлүүлэх өөр нөхцөл боломжийг эрэлхийлж байна. Энэ хүрээнд эхний шатны яриа хэлэлцээ ОХУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд болсон аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Pravda.Ru

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж