“Дархан хөвөн” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

“Дархан хөвөн” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээлээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны тавдугаар сарын 19-ны өдрийн 9/1726 тоот албан бичгийн дагуу “Дархан хөвөн” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээсэн тухай Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр мэдээлжээ.

"Дархан хөвөн" ХК-ийн ТУЗ-ийн хурлаар компанийн үйл ажиллагаа эхлээгүй, өр төлбөр ихтэй зогсонги байгаа нөхцөлд хувьцааны үнэ маш ихээр өсөлттэй байгаа нь брокерийн пүүсүүдийн санаатай үйлдэл гэж хэлэлцээд, шалгаж өгөх тухай хүсэлтийг СЗХ-д гаргасан юм. Тус хүсэлтийн дагуу СЗХ-оос холбогдох шалгалтыг хийж ханшийг зохиомлоор өсгөх зэрэг арилжаанд оролцож зөрчил гаргасан этгээдүүдэд арга хэмжээ авсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж