Хятадууд хойд солонгосчуудыг ажиллуулах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Хятадууд хойд солонгосчуудыг ажиллуулах нь ихэсчээ

Хятадын бэлэн хувцасны үйлдвэрүүд Хойд Солонгосын хямд ажиллах хүчнийг сонгох нь ихэсчээ. “Ralph Lauren”, “Burberry” зэрэг нэртэй брэндүүдтэй гэрээтэй Хятадын үйлдвэрүүд хямд хөлсөөр хойд солонгосчуудыг ажиллуулдаг аж. Хятадын Хэбэй муж дахь “Mei Dao” бэлэн хувцасны үйлдвэрт л гэхэд 2012 оны нэгээс долдугаар сарын хооронд Хойд Солонгосын 54 иргэнийг ажиллуулжээ. Түүнчлэн Дандун дахь “Phoenix Gold” хувцасны үйлдвэрт Хойд Солонгосын 800 ажилчин ажилладаг байна. Хятадын үйлдвэрүүдэд ажилдаг Хойд Солонгосын ажилчид чөлөөтэй гарч, орох эрхгүйгээс гадна цалингийнхаа багахан хувийг гар дээрээ авдаг гэнэ. Энэ нь Хятад дахь Хойд Солонгосын ажилчдын цалин цөмийн хөтөлбөр, пуужингийн зардлыг бүрдүүлдэг гэх хардлага нэмэгдсээр байна.

Хойд Солонгос нь НҮБ-ын хоригийг зөрчин цөмийн туршилт хийж, пуужин хөөргөснөөр олон улсын зүгээс Пхеньяны эсрэг эдийн засгийн хатуу арга хэмжээ авах болсон юм. Хамгийн сүүлд Швейцарийн засгийн газраас Хойд Солонгостой худалдаа наймааг хориглож, Хөдөлмөрийн намын албаны тушаалтнуудын дансыг хаасан билээ.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Chuson Ilbo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж