Цуу, хоол амтлагч хамгийн их давс агуулдаг

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Цуу, хоол амтлагч хамгийн их давс агуулдаг

  • Давсны хэрэглээ өндөр байх нь юуны түрүүнд зүрх судасны өвчлөлд хүргэдэг.

  • Дэлхийн ихэнх хүний өдөр тутамдаа хэрэглэж буй давсны хэмжээ хэвийнээс хэд дахин өндөр буюу 9-12 грамм байна.

  • Өдөрт хэрэглэх давсаа таван граммаас доош хэмжээнд бууруулж чадсан хүмүүс цусны даралт, шигдээс болон зүрхний титэм судасны эмгэг зэрэгт өртөх эрсдэлийг бууруудахад мэдэгдэхүйц үр нөлөөтэй

  • ДЭМБ-ын гишүүн улс орнууд 2025 он гэхэд давсны хэрэглээгээ 30 хувиар бууруулах чиглэлд ажиллахаар санал нэгджээ.

  • Давсны хэрэглээг бууруулах нь хамгийн бага зардлаар эрүүл мэндээ хамгаалах боломжуудын нэг яах аргагүй мөн.

  • Заагдсан түвшинд давсыг хэрэглэж заншвал жилд 2,5 сая хүний амийг аврах боломжтой.


ДЭМБ-ын давсны зохистой хэрэглээний тухай зөвлөмжид өгүүлэхдээ:

  • Насанд хүрэгчид: Өдөрт 5 граммаас дээшгүй хэмжээний давс хэрэглэхэд хангалттай. Энэ нь нэг цайны халбаганы хэмжээтэй дүйцнэ

  • Ойролцоогоор хөхөөр хооллож буй 0-6 сартай бага насны хүүхдүүдэд давс хэрэглэх шаардлагагүй бөгөөд хөхнөөс гарсан хүүхдэд шаардагдах давсны хэмжээ 15 хүртэлх насанд тэдний бие физиологийн өсөлтөд шаардагдах энергийн түвшнээс хамааран харилцан адилгүй байна.

  • Бүх төрлийн давс ургийн тархи, болон хүний сэтгэн бодох үйл ажиллагагаанд шаардлагатай йодоор баяжуулсан найрлагатай байх ёстой.


Байгалиасаа давс агуулсан байдаг хүнсний бүтээгдэхүүнүүд:

  • сүү /100 граммд ойролцоогоор 50 мг давс агуулагдана/

  • өндөг  /100 граммд ойролцоогоор 80мг давс агуулагдана

  • мах

  • хясаа


Боловсруулсан бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээ харьцангуй өндөр байдаг. Эдгээр нь:

  • талх  /100 граммд ойролцоогоор 250 мг давс агуулагдана/

  • чипс, давсалсан самар, жигнэмэг, утсан мах, бяслаг, поп-корн зэрэг зуушны төрлийн хүнс //100 граммд ойролцоогоор 1500мг=1,5грамм давс агуулагдана/

  • бүх төрлийн цуу / 100 граммд ойролцоогоор 7000мг=7грамм давс агуулагдана/

  • хоол амтлагч бульонд /100 граммд ойролцоогоор 20,000 мг=20грамм давс агуулагдах буюу/

2012 оны байдлаар нийт 17,5 сая хүн зүрх судасны өвчнөөс болж хорвоог орхисон нь дэлхий дээрх нийт нас баралтын 31 хувьтай тэнцэж байжээ.


Таны бие дэх давс ихэдсэний энгийн шинэ тэмдгүүд

  • Гэдэс дүүрэх

  • Ам хэт их цангах

  • Бие махбодь усыг давс барьсны улмаас хавантах

  • Хуурайших

  • Цусны даралт ихдэх

  • Хоолны дуршил ихсэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж