Курдын журам цэргийн отрядууд Исламын улс бүлэглэлийн нийслэл гэж зарласан Сирийн Ракка хотын орчим террористуудыг байрлалаас ухраан хөөж байгаа тухай АНУ-ын дэмжиж байгаа курдуудын отрядууд голлосон Сирийн ардчилсан хүчний төлөөлөгч мэдээлэв.
Курдын отрядууд Ракка хотын хойд зүгийн нутгийг эзэлсэн байна. Харин одоогоор Ракка хотыг эзлэх төлөвлөгөө энэ жиллагааны зорилго биш гэдгийг төлөөлөгч хэлэв. Ажиллагааны дараагийн үе нь Ракка хотыг бүслэх юм. Фронд хэдэн арван км-т үргэлжилж исламын дайчид ухарч байна гэж Хасека мужийн Хамгаалалтын хорооны гишүүн Насер Хаж Мансур ярьжээ.
Үүнээс өмнө тавдугаар сарын 24-нд курдын отрядууд ИУ-ын нийслэлийн зүг гурван чиглэлээр давшиж эхэлжээ. АНУ-ын эвслийн нисэх хүчин тэдний довтолгоог агаараас дэмжиж байна. Энэ ажиллагаанд курдын 50 мянга орчим сайн дурын цэргийнхэн оролцож байгаа гэнэ.
Тавдугаар сарын 20-нд Ракка хот руу давшилт хийхэд курдууд бэлтгэж байна гэж мэдээлсэн юм. Уг ажиллагааны төлөвлөгөөг Сирид нууцаар очсон АНУ-ын Ойрхи Дорнод дахь бүлэглэлийн командлагч генерал Жозеф Вотел зохион бэлтгэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР