Орчин үеийн хөгжмийн соёлыг дэлгэрүүлэгч Тhe Majesty болон Temple клубын урилгаар энэ сарын 27-ны Баасан гаригт Япон улсаас техно хөгжмийн домог дийжэй продюсер Кен Иши өөрийн хөгжмийн ертөнцөөр аялуулахаар Улаанбаатарт ирнэ. Техно хөгжимд дуртай залуус Та бүхэн энэ боломжоо бүү алдаарай.
Кэн Иши гэж хэн бэ?
Ken анх 1993 онд Белгийн техно домог болсон R & S рекордстой гэрээ байгуулсан. Тун удалгүй Их Британийн NME сэтгүүлийн техно чартыг тэргүүлснээр түүнийг дэлхий дахин таньдаг болсон. 1995 онд өөрийн жэли тонс хэмээх цомгийг R & S Студи болон Сонитой хамтран гаргасан. Дараа жил нь "Jelly Tones" цомгийхоо "Extra" гэх сингл дээр видео клип хийж (дэлхийн алдарт хүүхэлдэйн кино зохиогч Кожи Mоримото) MTV Europe-ийн шилдэг бүжгийн клип шагналыг хүртсэн. Энэ цагаас эхлэн Ken Японоос гарсан дэлхийн стандартын анхны ази DJ болсон.
1998 онд Ken Японы Hагано хотод болсон өвлийн олимпийн сүлд дууг зохиосон бөгөөд энэ нь дэлхийн дахинд 70 гаруй оронд тоглогдсон байдаг. Тун удалгүй 2000 онд Ken-ийг "Newsweek" сэтгүүл Японы соёл урлагийн бэлэг тэмдэг хэмээн зарласан. Тухайн жилдээ тэрбээр "Whiteout" киноны дууг зохиож тэр нь Японы кино урлагийн түүхэнд маш том хит болсон бөгөөд "Японы Aкадеми Aвардc" шагналын эзэн болсон. 2002 онд өөрийн бренд "70drums"-ийг "Future in the Light" цомгийн хамт сонсогчдоо өргөн барьсан.
Oдоогийн байдлаар Ken амьдралын дийлэнх цагийг Европ, Aзи, Xойд болон Өмнөд америкд DJ хийж өнгөрүүлж байгаа дэлхийд алдартай уран бүтээлч. Үүнийг нь үнэлж 2004 онд Спанийн Ибиза хотод болсон "Бүжгийн Xөгжмийн Aвардс"-ын шилдэг техно DJ -р шалгаруулж өргөмжилсөн.
Өнгөрсөн жил Японы Aячи хотын "Дэлхийн үзэсгэлэнгийн" бүх хөгжмийн тавилтыг засгийн газрын хүсэлтээр найруулан туурвисан
2006 оны арваннэгдүгээр сард өөрийн "Sunriser" цомгоо гаргасан ба түүнээс хойш клубийн урсгалын хөгжим, прожектуудаа хийсээр явна.