
“МИАТ” компанийн ням гаригт нисэх ёстой байсан Берлин-Улаанбаатарын чиглэлийг өнөөдөр 08:20 цагт болгон хойшлуулсан талаар бид мэдээлсэн. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй учир өнөөдөр мөн нислэгийг хойшлуулав. Хэдий хугацаагаар нислэгийг хойшлуулах нь тодорхойгүй байна. Исландын галт уулын дэлбэрэлтийн нөлөөгөөр үүссэн үнсэн үүлний нөлөөгөөр Европын орнуудын нислэгийг түр хаагаад байгаа аж. “МИАТ” компаниас нислэгийн бүрэн бүрэн бэлэн байдалд ажиллаж байгаа боловч Еевропын нислэгийн агаарын зам, нисэх буудлуудын үйл ажиллагааг зогсоосон нь нислэгийн хуваариа хойшлуулахад хүргэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тус компаниас тухайн чиглэлд үйлчлүүлэхээр худалдаж авсан тасалбараа зорчигч хүсвэл буцаах бүрэн боломжтой бөгөөд зайлшгүй цаг хугацаа товлосон ажил хэргийн уулзалт зэрэг асуудалд хүндрэл учруулсан тохиолдлын зардал зэргийг өнөөдрийн байдлаар шийдвэрлэх боломжгүй байгаа гэнэ.
Д.Долгор
deerh mangart gedegt 2010-04-19 202.70.39.254
Hooe naad usgee sain haraad unsh da hu
deerh mangart 2010-04-19 202.55.180.66
Spain-d galt uul delbereegui Iceland-dad delbersen gej sonsoogui yu Haaguur yavj bsan nohor ve
hey Spain d galt uul 2010-04-19 149.156.124.7
delbersiisdhee guu mu