Монгол иргэний цогцсыг Буриадад олжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Монгол иргэний цогцсыг Буриадад олжээ

Энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Буриадын Цагаан усун сумын иргэн Сэлэнгийн эргээр явж байгаад голын дундах аралын орчим үл таних хүний цогцос байхыг хараад цагдаад мэдэгдсэн байна. Мөрдөн байцаагчид тэндээс ази царайтай 35 орчим насны эрэгтэй хүний цогцсыг олж, одоо таних ажиллагаа явагдаж байгаа юм байна.

Урьдчилсан мөрдөн байцаалтаар живсэн хүн Монголын иргэн байж магадгүй гэж үзэж байна. Учир нь, тэр хүний биед ямар нэг бичиг баримт байгаагүй, харин монгол цагаан толгойтой гар утас олджээ. Утасны сим карт нь Оросын операторынх биш байжээ. Цогцос олдсон газраас Монголын хил хүртэл 20-иод км-ын зайтай юм.

Тэр эрэгтэй гапуураа хар хүрэмтэй, дотороо бас хар өнгийн футболктай, саарал жийнс, хүрэн спортын гуталтай байжээ. Тэр хүний тухай мэдээллийг ОХУ-ын Буриадын 02 (020), 8 (30134) 42-1-05 утсаар өгч болох гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж