Өнөөдрөөс яг 91 жилийн өмнө 1925 оны 5-р сарын 25-ны өдөр Монголын нисэх хүчний анхны онгоц болох тээврийн зориулалттай Ю-13 хэмээх нисэх онгоцыг хүлээлгэж өгөх, цаашид нисэх хүчний суурийг тавихад нь туслах үүрэг даалгаврыг биелүүлэхээр Зөвлөлтийн нисгэгч Алексей Алексеевич Лапин даргатай нисгэх баг Улаанбаатар хотын Консулын дэнжид (одоогийн бүх цэргийн төв эмнэлгийн зүүн талд) бэлтгэсэн аэродром дээр уг онгоцыг буулгаж байжээ.