Саяхан хэдхэн хоногийн өмнө 70 насны ойгоо тэмдэглэсэн Шерийг хайрлах гурван шалтгаан
1. Мундаг жүжигчин
1970 оноос тэр нөхрийнхөө хамт CBS сувагт “Сонни, Шер хоёрын шоу” гэсэн нэвтрүүлгийг хөтөлжээ. Гайхамшигтай инээдмийн жүжигчин байсан Шерийн ачаар энэ нэвтрүүлэг маш алдартай болсон юм. Бичлэгийг нь хайгаад үзээрэй, үнэхээр инээдэмтэй. Шоуны дараа нь драмын авъяасаа харуулан “Силквуд” кинонд Мерил Стриптай тэнцүү тоглов. Харин “Иствикийн шулмууд” киног нь бүсгүйчүүд заавал үзэх хэрэгтэй.
2. Хүчтэй дуучин
Шер дуулах урлагт суралцаагүй. Жараад онд тэр рок-концертуудаар гүйгээд л явж байв. Жүжигчин болохоор Лос-Анжелест иржээ. Нэгэн удаа зоогийн газарт Сонни гэдэг залуутай танилцав. Тэр залуу нь хөгжмийн продюсерийн туслах байв. Удалгүй Шер, Сонни хоёр 1965 онд анхны цомгоо гаргажээ. Шер гүнзгий, гоё, хоолойтой. Төдөлгүй Соннигоос салж Шер урлагийн замналаа үргэлжлүүлж, саяар яригдах цомогтой, чартуудыг толгойлдог боллоо. Шер 2005 онд сүүлчийн аялан тоглолтоо хийгээд тайзнаас чимээгүйхэн явсан юм.
3. Зөгнөлийн эмэгтэй
Шер сайхан бие галбиртай. Он жилийн уртад галбираа хадгалж яваа. Хөл, хөхөөрөө үргэлж гайхуулж ирсэн юм. Үс нь ямар билээ! Түүний өтгөн үсэнд ертөнц живнэ. Үнэндээ бол хар үстэй, армян гаралтай юм чинь аргагүй биз. Гэхдээ үсний өнгөө эрс өөрчилж байлаа. Шер 28 настайгаасаа гоо сайхны мэс засал их хийлгэсэн гэдгээ нуудаггүй. Жишээлэхэд, бэлхүүсээ нарийн болгох гээд хавиргаа хадуулсан байв. “Би бол гоо сайхны мэс заслын явдаг реклам” гэж Шер нэгэн удаа шоглон хэлж байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР