“Изабелла Блоугийн загварын амьдрал” Сидней хотноо

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

“Изабелла Блоугийн загварын амьдрал” Сидней хотноо

ИЗАБЕЛЛА БЛОУ PHILIP TREACY гэх шилтгээн малгайтай. ФОТО: ПАСКАЛЬ ШЕВАЛЬЕ

Изабелла Блоу гэхээр л “хэтэрхий онцгой” гэсэн тодотголыг дагуулдаг. Харин “Isabella Blow: A Fashionable Life” үзэсгэлэнг Сидней хотын Пауэрхаус музейд зохион байгуулагч Соланж Маршалл тэр эмэгтэйн стилийг өөрөөр тодорхойлдог. Онцгойрогчид олон ч Блоу цорын ганц давтагдашгүй хэмээн тэр үзнэ. Энэ дүр нь зөвхөн түүнийг байж иржээ. Дандаа баруун хөлийн, Swarovski талстаар чимэглэсэн Manolo Blahnik гэх гурван шаахайг харахад л түүний дүр илт  харагдана. Үнэн хэрэгтэй тэр эмэгтэй эдгээр шаахайг өмсөн гангарч явжээ.

Изабелла Блоугийн хувцасны цуглуулгыг Маршалл нэг бүрчлэн сайн мэднэ. Изабелла Блоугийн цуглуулга Лондонд, дараа нь Торонто хотноо дэлгэгдэж байсан. Харин одоо Сиднейд.

“Isabella Blow: А Fashionable Life” үзэсгэлэн нь галзууруулам, ухаан балайртуулам малгай хувцас, даашинз, пальтоны цуглуулга биш харин хувцсаар дамжуулан өөрийгөө илэрхийлж, түүнд нь нуугдаж ирсэн эмэгтэй хүний тухай бүхэл бүтэн түүх юм.

Филип Трейсийн малгай бүр нь Изабеллад ямар нэгэн утга учир өгч иржээ. “Сэтгэл тавгүй байхад би Филип дээр очдог. Малгайгаар нь нүүрээ нуугаад авахаар  маш таатай болдог” хэмээн тэрээр ярив. Малгайнууд нь түүнийг дүрд хувирч гэхдээ өөрөө өөрөөрөө үлдэх боломжийг өгч иржээ. Хувирч өөрчлөгдөх нь энэ эмэгтэйн зан чанарын нэгэн онцлог юм. 

Үзэсгэлэн наймдугаар сарын 28 хүртэл Сиднейд ажиллана. Сиднейгээр зочлох бол энүүгээр ороод гарахад илүүдэхгүй. Ер бусын гоёлтой манекенууд ургуулах бодох төсөөллийг эрс өөрчилнө. Хамгийн сонирхолтой нь энэ бүгдийг нэг хүн л бүтээжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж