Жолоочгүй таксиг 2020 он гэхэд үйлчилгээнд гаргана хэмээн Японы зарим хэвлэл мэдээлсэнийг РИА Новости дамжуулжээ. Авто машин үйлдвэрлэгч нар болон таксины үйлчилгээ эрхлэгч нарт тавьж байгаа нөхцөл шаардлагуудыг биелүүлснээр 2020 оны Токиогийн олимп гэхэд жолоочгүй таксиг үйлчилгээнд гаргана гэж төлөвлөж байна. Мөн энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлага бас байгаа юм.
А.ШАРАВ