Нисгэгчид цаг агаарын таагүй нөхцөлд буруу шийдвэр гаргах нь их байдаг гэж Шинэ Зеландын судлаачид үзэж байна. Тэдний судалгаа Applied Cognitive Psychology сэтгүүлд хэвлэгджээ.
Осолд хүргэж магадгүй сэтгэл зүйн гурван нөхцөлийг судлаачид тогтоожээ. Судалгаанд 754 нисгэгчхамрагдсан байна. “Бараг бүх нисгэгч шалгалтын үеэр нөхцөл байдлын хохирогч болцгоосон” хэмээн эрдэмтэд тэмдэглэв.
Нэгдүгээрт, нисэгчид бусад хүний адил эхлээд сонссон мэдээлэлдээ итгэх нь их. Жишээлбэл, нислэгийн эхэнд буух газарт цаг агаар сайн гэж нисгэгч сонссон ч буух болох цаг агаар өөрчлөгдсөн нь сэтгэл зүйд нь их нөлөөлдөггүй байна. Харин эсрэгээр эхлээд агаар муу гэж сонссон бол үүнээс үүссэн таагүй мэдрэмж арилдаггүй байна. Гэсэн ч нисгэгчид цаг агаар муу байгаагаас өөр буудалд буухын оронд төлөвлөгдсөн газартаа л буухыг тууштайгаар зүтгүүлдэг ажээ.
Нислэгийн үед асуудал үүсэхэд нисгэгчид өөдрөг үнэлгээ, сэтгэл зассан үг сонсох дуртай байдаг бөгөөд элдэв асуудалтайг харуулж байгаа мэдээлэлд анхаарлаа хандуулах нь муу байгааг эрдэмтэд ажиглажээ. Ийм хандлагын улмаас нисгэгчид, тухайлбал, аянгын үүлийг нэвт нисэх, эсвэл эрсдэлтэй буулт хийх шийдвэрийг гаргадаг гэнэ. Ер нь бол ийм байдал мэргэжлийн бүх хүнд байдаг гэж судлаачид үзлээ. Харин нисэхийнхэнд ийм байдлын үр дагавар нь ноцтой тусдаг.
Эцэст нь нисгэгч нар нислэгийн үеэр гарган хэрэгжүүлсэн шийдвэрээ нислэг ба буулт хэрхэн явагдснаас хамааран хүлээн авч үнэлдэг аж. Сөрөг хэрэг явдал байхад тэд өөрийн шийдвэртээ эргэлзээд эхэлдэг аж. Нислэг амжилттай дууссан бол нисгэгчид өөрсдийн үйл явдлаас алдаа хайх дургүй гэнэ.
Судалгааг удирдан явуулсан докторЭндрюГилбийн хэлснээр, ийм хандлагыг зогсоох арга барил одоогоор байхгүй гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР