Генийн өөрчлөлттэй ургамал хор хөнөөлгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Генийн өөрчлөлттэй ургамал хор хөнөөлгүй гэв

АНУ-ын Шинжлэх ухаан, техник, анагаахын үндэсний академи томоохон судалгаа явуулан генийн инженерийн салбарын шинэ технологийг ашиглах нь хүний эрүүл мэнд ба хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй гэж тогтоожээ.

Хориод жилийн турш эрдэмтэд хөдөө аж ахуйд генийн инженерийн технологийг ашигласанаас үүдсэн эрсдлийн талаар 20 орчим эрдэмтэн судалгаа явуулж иржээ. Эрдэмтдийн комисс нь 80 шинжээчээс асуулга авч бараг 900 орчим  шинжлэх ухааны өгүүллийг харж судлан үр дүнгээс гадна судалгааны санхүүжилтийн байдалтай танилцсан байна.

Үүний хажуугаар, тусгай  вэб сайтыг бий болгожээ. Хүссэн  хүн тэндээс сонирхсон мэдээллээ авч болно. Сайтын тусламжтайгаар комисс нь 700 орчим олон нийтийн санаа, сэтгэгдлийг авчээ.

1980-аад оноос биологичид генийн  инженерийн ололтыг ашиглаж эхэлжээ. Жимс ногооны хадгалах хугацааг нэмэгдүүлэх, амин дэмийг нь нэмэгдүүлэх зорилгоор гол төлөв ашиглаж ирсэн. Одоо хорт ургамал, хортон шавьж, бордоонд тэсвэртэй  тал дээр ажиллаж байгаа. Тэр технологийг эрдэнэ шиш, буурцаг, хөвөнгийн ургамалд нэвтрүүлж байгаа. Нэн түрүүнд арилжааны ашгийг нь тооцоолдог.

Эрдэмтэд генийн сайжруулалттай ургамлыг онцгойлон судалж, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг онцгой анхаарчээ. Ингэхэд хорт хавдар үүсгэдэг гэх зүйл батлагдсангүй. Мөн амьтан тийм тэжээл идээд муудсан зүйлгүй байв.

Үүний зэрэгцээ, гений өөрчлөлттэй ургамал нь ферм дэх ургамал, шавьжийн олон төрөлд нөлөөлсөнгүй. Ерөнхийдөө генийн өөрчлөлттэй ургамал ба экологийн асуудал хоёрын хоорондын холбоог эрдэмтэд олж харсангүй. Гэхдээ л хүрээлэн буй орчинд урт хугацаагаар нөлөөлдгийг олж тогтооход хүндрэлтэй гэж тэд онцлов. Комиссийн гишүүдийн үгээр бол ийм дүгнэлтэд эрдэмтэд гайхахгүй аж. Харин гол асуудал нь нийгмийн сөрөг сэтгэгдэл гэж тэд хэлж байна.

Судлагдсан мэдээллээр, генийн сайжруулалтай ургамал нь үйлдвэрлэлд таатай үр дүнг үзүүлдэг нь тогтоогдов. Гэхдээ ийм технологи хэрэглэж байгаа улс орны нийгэм, соёл, захиргааны нөхцөлөөс бүгд хамааралтай ажээ. Ямар ч тохиолдолд генийн инженерийг хөдөө аж ахуйд хэрэглэж байгааг үргэлж хянаж байх ёстой гэж эрдэмтэд хэлж байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж