НАТО-гийн ээлжит уулзалт “эргэлтийн байх болно” гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

НАТО-гийн ээлжит уулзалт “эргэлтийн байх болно” гэв

Ирэх долдугаар сард Польшийн нийслэл Варшав хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт энэ байгууллагын түүхэнд “эргэлтийн байх болно” хэмээн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлсэнийг ОХУ-ын ТАСС агентлаг дамжууллаа.

“Долдугаар сард болох дээд хэмжээний уулзалтын үеэр энэ эвслийн хувьд аюулгүй байдлыг хангах шинэ нөхцөл байдалд чухал шийдвэрүүдийг гаргана. Зүүн Европод НАТО өөрийн байр суурийг бэхжүүлэх шаардлагатай байгаа. Ингэснээр энэ бүсийн аль нэг улс руу довтолбол энэ нь НАТО-гийн эвсэл рүү дайрсан үг гэсэн дохиог өгөх юм. АНУ, Их Британи, Герман зэрэг эвслийн орнууд аль хэдийнэ энэ хүчийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдсэн” хэмээн Йенс Столтенберг ярьжээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж