В.Путин Бээжинд олон чухал баримт бичгийг үзэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

В.Путин Бээжинд олон чухал баримт бичгийг үзэглэнэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх зургадугаар сард БНХАУ-д айлчлах гэж байна. Энэ айлчлалын үеэр хамтын ажиллагааны олон чухал баримт бичигт, тэр дундаа эрчим хүчний хамтын ажиллагааны төсөлд гарын үесэг зурна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны орлогч сайд Игорь Моргулов мэдээлсэнийг РИА Новости дамжууллаа.

“Бид олон баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Эдгээр нь төрийн тэргүүн нарын айлчлалын үеэр байдаг шиг улс төрийн шинж чанартай, мөн бодит хамтын ажиллагааны баримт бичиг байх юм” хэмээн Игорь Моргулов хэлжээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж