Оросын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн ерөнхийлөгч Башар Ассадад террорист халдлагын улмаас энгийн иргэд үрэгдсэнд эмгэнэл илэрхийлсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
“Оросын ерөнхийлөгч Сирийн түншүүдтэйгээ террорист аюулын эсрэг хамтран тэмцэхэд бэлэн гэдгийг дахин илэрхийлээд, цуст мөр үлдээсэн гэмт хэрэгтнүүд шударга өшөө авалтаас мултрахгүй” гэж амласан тухай мэдээлэлд өгүүлжээ.
Путин амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байв. “Сирийн ард түмний эсрэг цуст дайн явуулж байгаа террорист бүлгийнхний хүнлэг биш бүдүүлэг шинжийн гэрч нь энэ аллага боллоо" гэж Оросын ерөнхийлөгч илгээлтдээ онцолжээ.
Тавдугаар сарын 23-нд Латакия мужийн хоёр хотод террор үйлдсэн юм. Тэдний нэг Тартус хотод Оросын усан цэргийн флотын материал-техникийн хангамжийн төв байрладаг. "Reuters" агентлагийн мэдээлснээр уг довтолгооныг “Исламын улс” бүлгийн террористууд хийжээ. Харин “Сурия” телевиз уг хэргийн хариуцлагыг "Ахрар аш-Шам" бүлэглэл өөртөө авсан гэв. Эдгээр аллагад амь үрэгдэгсдийн тоо зуу гаруй хүн болоод байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР