Лондон хотын нэгэн иргэн "Зургадугаар сарын 23-нд болох бүх нийтийн санал асуулгаар Их Британи Европын холбоонд үлдэнэ" хэмээн 100 мянган фунтын бооцоо тавьжээ.
Бооцооны "William Hill" конторын үйлчлүүлэгч нэрээ хэлэхийг хүссэнгүй. Тэрээр хотын төвд амьдардаг бөгөөд Их Британийг ЕХ-нд үлдээхийг дэмжин, үүнээсээ 140 мянган фунтын хожил авахыг хүсчээ.
"Бямба гаригт холбогдсоны дараа тэр өөрөө ингэж хэлсэн. Улс төрийн үйл явдалд эмэгтэй хүний тавьж байгаа хамгийн том мөрий энэ боллоо. Шотландын бүх нийтийн санал асуулгаар нэгэн эрэгтэй 900 мянгаар бооцоолон 193,333 мянган фунт хожиж байсан. Саяхан түүнтэй холбоо барихад бүх хувилбаруудыг тэр нарийн дүгнэж байгаа санагдсан" хэмээн бооцооны конторын мэргэжилтнүүдийн нэг Грэм Шарп ярьжээ.
Шарпын хэлснээр, хоёр жилийн өмнө "William Hill" компани шотланд санал асуулгатай холбоотой бооцооноос 3,25 сая фунт стерлинг хожсон байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР