АТГ-ын томилгоог Байнгын хороогоор хэлэлцэх нь нээлттэй

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

АТГ-ын томилгоог Байнгын хороогоор хэлэлцэх нь нээлттэй

АТГ-ын даргыг томилох тухай асуудал ямар шалтгаанаар саатаад байгаа талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодрууллаа.


-АТГ-ын газрын даргын томилгооны асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үеэр“Бүлгээр ярилцах шаардлагатай” гэсэн үндэслэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Гэвч тус бүлэг өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаас болж уг асуудал саатаад байна гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Үнэхээр Ардчилсан намын бүлгээс болж энэ асуудал саатаад байгаа юу?

-Ардчилсан намын бүлгээс хамааралтай зүйл энд огт байхгүй. Уг ном ёсоороо бол өргөн баригдсан хуулийн төслийг УИХ-ын дарга харьяалагдах байнгын хороо руу шилжүүлдэг. Харьяалагдах байнгын хороо нь тухайн шилжиж ирсэн асуудлыг аль долоо хоногт, хэдийд, ямар дарааллаар УИХ-ын Даргын зөвлөл рүү оруулах вэ гэдгийг шийдэж саналаа өгдөг. Тэр нь УИХ-ын Тамгын газраар дамжиж Даргын зөвлөлд орж ирдэг. Гэтэл Хууль зүйн байнгын хорооноос ямар ч тийм шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл, өөрсдөө оруулаагүй гэсэн үг шүү дээ.Тэгсэн мөртлөө үүнийгээ бүлэг рүү чихэж байгаа.

Одоо бол энэ асуудал Хууль зүйн байнгын хороон дээр хэлэлцэх эрх нь нээлттэй байгаа. Нэгэнт хэлэлцээд эхэлсэн байхад нь бүлэг завсарлага авсан. Хууль зүйн байнгын хороо асуудлаа үргэлжлүүлээд шийдвэрээ гаргах нь бүрэн нээлттэй. Тэгэхээр АТГ-ын газрын даргын томилгоо нь Хууль зүйн байнгын хорооны л шийдэх асуудал юм.

Хууль зүйн байнгын хорооноос санал болгож оруулж ирсэн асуудлыг УИХ-ын Тамгын газар Даргын зөвлөлд танилцуулдаг үүрэгтэй. Дэг нь тийм. Гэвч тийм ажиллагаа явагдаагүй. Ингэж байтал Хууль зүйн байнгын хороон дахь МАН-ын гишүүд шахаж шаардаад, олонхи дэмжээд хэлэлцэхээр шийдсэн. Тэгэхээр нь бүлэг завсарлага авсан.

Бүлэг завсарлага авсан үндэслэл нь юу вэ гэхээр нэгэнт Хууль зүйн байнгын хорооноос Даргын зөвлөлд оруулах саналаа өгөөгүй асуудлыг хэлэлцэх гэсэн учраас завсарлага авсан. Тэгээд үүнийг бүлгээр оруулах шаардлагатай юу, үгүй юү гэдгийг үзэхэд хүчний байгууллагуудын удирдлагын томилгоо, өөрчлөлтийн асуудлаар улс төрийн нэг намын бүлэг шийдвэр гаргах нь зохимжгүй байна. Энэ нь Үндсэн хуулийн тодорхой зарим заалтыг зөрчиж байж магадгүй гэсэн үндэслэл гаргасан. Тийм учраас Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг огт хэлэлцэхээ больё гээд орхисон.

Одоо бол энэ асуудал Хууль зүйн байнгын хороон дээр хэлэлцэх эрх нь нээлттэй байгаа. Нэгэнт хэлэлцээд эхэлсэн байхад нь бүлэг завсарлага авсан. Хууль зүйн байнгын хороо асуудлаа үргэлжлүүлээд шийдвэрээ гаргах нь бүрэн нээлттэй. Тэгэхээр АТГ-ын газрын даргын томилгоо нь Хууль зүйн байнгын хорооны л шийдэх асуудал юм.

Тэрнээс биш бүлэг рүү чихээд, бүлэг шийдвэр гаргана. Бүлгийн шийдвэрийг харна гээд байж болохгүй. Бүлэг шийдвэр гаргаж ч болно. Гаргахгүй ч байж болно. Хүчний байгууллагын дарга, удирдлагыг томилгоо, бусад асуудал дээр улс төрийн намын бүлэг шийдвэр гаргах нь тун зохимжгүй юм гэж бид үзээд бүлгийг хуралдуулаагүй.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж