Хиймэл оюун ухаанд суурилсан апп

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Хиймэл оюун ухаанд суурилсан апп

Интернэтийн гигант Гүүгл Allo нэртэй аппликешнээ танилцууллаа. Одоо ашиглагдаж байгаа олон төрлийн чаттай Allo аппликешний өрсөлдөх гол онцлог нь хиймэл оюун ухаанд суурилсан гэдэгт оршиж байна. Энэ аппликешн таны мессеж бичдэг хэв маягийг аажмаар суралцаж, хариултын сонголтуудыг автоматаар санал болгох гэнэ.

Аппликейшнийг удаан хэрэглэх тусам "Allo" улам таньтай адилхан сэтгэдэг болох аж. Одоогоор демо хувилбарыг нь бэлэн болгоод байгаа ба ирэх улиралдаа багтаж хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байгаа юм байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж