Гүүгл компани Duo нэртэй нэгэн шинэ аппликейшнээ танилцуулаад байгаа билээ. Энэхүү апп нь видео дуудлага хийх апп ба хамгийн том давуу тал нь та дуудлагыг зөвшөөрхөөсөө өмнө нөгөө хүнийхээ дүрс бичлэгийг хардаг нь юм.
Ямархуу үйл явдлын гэрч болох гэж буйгаа та видео дуудлагыг авах товчийг дарахаасаа өмнө харна гэдэг бол одоогоор хэрэглэгчдэд хүрээд буй ямар ч видео дуудлагын үйлчилгээнд байхгүй байгаа давуу тал.
Мөн андройд болон iOS үйлдлийн системтэй төхөөрөмжүүдээс хоорондоо дуудлага хийхэд ямар ч асуудал гарахгүй гэнэ.
Т.МӨНХ