Дуучин Гвен Стеффани таван настай хүүгийнхээ могикан засалттай үсийг цэнхэрээр будуулсан гэнэ. Гвен Стеффани, нөхөр Кевин Роздаль нар хүүхдүүдийнхээ үсийг этгээд засалтаар засуулахыг огт хориглодоггүй боловч сургуульд панк стилийг зөвшөөрөхгүй тул хичээл амрахыг хүлээж байжээ. Харин дуучны гэр бүлийнхэн өчигдөр хүүхдүүдтэйгээ зугаалахдаа дэлгүүр хэсч, салоноор үйлчлүүлсэн гэнэ. Салоны үсчний ярьж буйгаар цэнхэр будаг хэд угаасны дараа арилдаг ажээ. Хүүг үсээ цэнхэрээр будуулахад Английн “Челси” хөлбөмбөгийн багийн дэмжигч аав нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэнэ.
Н.Энх