Л.Тайванбат “Үзэсгэлэнт од”-оо дурсана

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Л.Тайванбат “Үзэсгэлэнт од”-оо дурсана

“Титэм” хамтлагийн гоцлол дуучин Л.Тайванбат “Үзэсгэлэнт од” тоглолтоо энэ сарын 27-нд “The corporate” зочид буудлын концертын танхимд хийх гэж байна. Тус хамтлагийн амьд тоглолтод “Никитон”, “Камертон” хамтлаг болон дуучин С.Сэрчмаа, Б.Ангирмаа нар оролцох юм байна.

“Титэм” хамтлаг анх 1990 онд байгуулагдсан байна. Тус хамтлаг анх 1994 онд "Үзэсгэлэнт Од" хэмээх тоглолтоо хийж байсан бол өдгөө 26 жилийн дараа дахин “Үзэсгэлэнт од” тоглолтоо ганцхан удаа толилуулахаар болжээ. “Үзэсгэлэнт од” тоглолтыг “On’n Off Production” зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын тасалбар 60-80 мянган төгрөгөөр үнэлэгджээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж