Чуулганы хуралдаан хойшлов

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан хойшлов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч хойшилсоор үдээс хойш эхлүүлэхээр болсон ч ирцгүйгээс болж хойшлууллаа.

УИХ-ын дарга З.Энхболдын тайлбарлаж байгаагаар одоо УИХ-ын даргын зөвлөл хуралдах аж.

УИХ-ын даргын зөвлөл хуралдах болж байгаа нь өнөөдөр үдээс өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай горимоор хуралдаж, Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх тухай Ерөнхий сайдын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэнтэй холбоотой. Эл асуудлыг энэ долоо хоногийн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаахын тулд УИХ-ын даргын зөвлөлийн хуралдааныг зарласан байж мэдэхээр байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж