Сирийг хамтарч бөмбөгдөх саналыг хүлээж авсан гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Сирийг хамтарч бөмбөгдөх саналыг хүлээж авсан гэв

ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн баасан гаригт /2016.5.20/ аль-Каида бүлэглэлтэй холбоотой Сирийн аль-Нусра хүчний эсрэг агаараас хамтарсан довтолгоо хийх саналыг тавьжээ. Түүний хэлснээр хамтарсан цэргийн ажиллагаа таван өдрийн дараагаас эхлэх боломжтой байв.

Гэтэл АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Жон Кирби ОХУ-тай хамтарч агаарын довтолгоо явуулах хэлэлцээнд хүрснийг үгүйсгэсэн байна. Түүчнлэн Пентагоны төлөөлөгч, тэнгисийн цэргийн ахмад Жефф Дэвис “ОХУ-аас албан ёсны хүсэлт хүлээн аваагүй боловч Сирийн агаарын зайд аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн хамтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээн мэдэгджээ.

Үүний дараа ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Евгений Лукьянов АНУ-ыг Сирид давхар стандар баримталж байгаад буруутгасан байна.

ОХУ нь өнгөрсөн есдүгээр сарын сүүлээс гуравдугаар сарын дунд үе хүртэл “Исламын улс” болон бусад террорист бүлэглэлийн эсрэг Сирид агаарын цохилт өгсөн юм. Харин Барууныхны зүгээс ОХУ-ыг исламын зэвсэгт бүлэглэлийн эсрэг нэрийн дор Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадад дэмжлэг үзүүлсэн хэмээн хардан буруутгажээ.

Эх сурвалж: Moscow Times

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж