Нярай болон бага насны хүүхдүүд хоолоо асгаж зутгах, гулгих, бааж, шээх, орчин тойронтойгоо танилцангаа бүх зүйлсийг өөртөө наах зэргээс болж тэдний хувцсыг маш ойр ойрхон угаах шаардлагатай байдаг. Тэд маань маш эмзэг арьстай, амархан харшилдаг учраас хувцсыг нь угаахад онцгой арчилгаа шаардагддаг. Энэ зөвлөгөөнөөс хэрхэн арчилж, цэвэрлэх талаар уншаарай.
Нярайн хувцсыг угаахдаа:
- Хувцсан дээр байгаа угаах зааварчилгааг уншаарай. Угаах усны хэм, угаалгын машинд угааж болох эсэх зэргийг шалгаарай.
- Угаалгын шингэн сонгохдоо хүүхдэд тусгайлан зориулсан бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна. Бидний хэрэглэдэг угаалгын шингэн нь илүү хатуу химийн найрлагууд агуулсан байдаг учраас хүүхдэд харшил өгч, тууралт үүсгэх эрсдэлтэй байдаг. Мөн мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар нунтаг угаагчаас илүү шингэн угаагч нь нярай хүүхдэд илүү тохиромжтой байдаг байна. Учир нь нунтаг угаагч нь хувцаснаас бүрэн арилдаггүй учраас арьсанд мөн харшил өгдөг байна.
- Хэрвээ хүүхэд тань угаалгын шингэнээс харшилж эхэлбэл хувцсыг нь хэд хэдэн удаа усанд зайлж хэрэгдээрэй.
Толбо арилгахдаа:
- Уурагтай зүйлсээс (гулгидас, сүү, өтгөн, бор хоол) үүссэн толбо: Хүйтэн усанд энзим (enzymes) агуулсан бүтээгдэхүүнээр угаана. Хэрвээ арилахгүй бол толбо арилгагч цацаад угааж үзээрэй.
- Шээсний толбо: Дөрвөн аяга бүлээн усанд нэг хоолны халбага цагаан цуу (уксус) хийнэ. Үүндээ толботой хувцсаа сайн угааж, усаар сайтар зайлаарай.
- Хүүхдийн тос: Угаахын өмнөх толбо арилгагч хэрэглээрэй. Хувцас угаах зааварчилгаагаар хориглоогүй байвал маш халуун усанд угаагаарай.
- Жимс, ногооны толбо: Үүнд гурван төрлийн арга байдаг. Хүйтэн усанд эсвэл спирт болон усыг ижил хэмжээтэй хольсон уусмалд угаагаад, дараа нь энгийн аргаар угаах. Илүү тод, арилгахад хэцүү толбо бол угаахын өмнөх толбо арилгагч цацаарай. Хэрвээ энэ аргууд бүтэлгүйтвэл цагаан цуу усанд уусган угааж үзээрэй.
- Анхаарах зүйл: Цайруулагчийг хэзээ ч битгий цагаан цуутай холиорой.
Та манайд худалдаалж буй хүүхдийн хувцас арчилгааны бүтээгдэхүүнүүдийг энд дарж сонирхоно уу.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MOMJUNCTION.COM