Бан Ги Муныг муу ажилласан гэж дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

Бан Ги Муныг муу ажилласан гэж дүгнэжээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны “халагдах” хугацаа ойртож, түүний найман жилийн ажлыг дүгнэн хэлэлцэх болжээ. Бан Ги Муны НҮБ-ын даргаар ажиллах эрхийн хугацаа энэ оны сүүлээр дуусгавар болох юм. “Economist” сэтгүүлд Бан Ги Муныг НҮБ-ын муу ажилласан дарга нарын нэг хэмээн тодорхойлов. Сэтгүүлд Бан Ги Муныг үгээ даацтай хүргэж чаддаггүй, протоколд баригдсан, уян хатан чанар дутмаг хэмээн шүүмжилжээ. Түүнчлэн Баруун Сахар дахь Марокко улсын засгийн газрыг хатуу шүүмжилж “эзэрхийлэл” гэж нэрлэснээрээ мэргэжлийн алдаа гаргасан гэнэ. Түүний үгийн алдаанаас болж Мароккогийн засгийн газар Баруун Сахарт энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж байсан НҮБ-ын ажилтнуудыг хөөн гаргасан аж. Бан Ги Мун Аюулгүйн зөвлөлийн байнгын биш гишүүн орноос сонгогдсон учраас тэдний ашиг сонирхлын хүрээлэлд асуудал үүсэхгүй гэж харж байв. Гэхдээ Бан Ги Мун өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын бага хурлыг удирдан явуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг танилцуулсан юм.

НҮБ 1945 онд байгуулагдсанаас хойших 70 жилийн хугацаанд дэлхий дахинд олон үүссэн олон зөрчлийг ерөнхий нарийн бичгийн дарга ганцаар зохицуулах боломжгүй. Гэхдээ Бан Ги Мун НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа олон улсын зөрчилд үйл хэрэгт нөлөө багатай байсан гэж дүгнэсэн байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд энхийг сахиулагчдын төсөв, ажилтан элсүүлэх журам зэргээс үүдэн НҮБ-ын удирдлагууд ихээр шүүмжлэлд өртөх болсон юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Korea Times

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж