/2012 оны наймдугаар сар/
Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарыг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлүүлэх саналаа Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өчигдөр орой Ардчилсан намын УИХ дахь бүлэгтээ хүргүүлээ. Ингэснээр Ардчилсан намын засгаас МАХН-ын гурван сайд хөөгдөх нь хэзээ мөдгүй болов.
Шинэчлэлийн засаг байгуулагдаж, Н.Энхбаяртай “гар барьснаас” хойшхи дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намын засгийн нэг субъект нь МАХН байлаа. Энэ хугацаанд Н.Алтанхуяг ч, З.Энхболд ч Н.Энхбаярын эрхшээлд байсан гэж хэлэхэд буруудахгүй.
Урьж оруулчихаад хөөж гаргадаг, уригдаж ороод хаяж явдаг зан Ардчилсан намд бий. Энэ удаад Ардчилсан нам Н.Энхбаярын гэх гурван сайдыг төрхөмд нь буцаахаар шийджээ. Сонгууль болохоос 40 хоногийн өмнө гаргасан энэ шийдвэрээ Ардчилсан намын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хамтарч Засгийн газар байгуулсан нам, эвслээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг татан буугдаж, эвслийн нэг субьект МҮАН Улсын Их хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцохоор шийдвэрлээд байна. Харин МАХН-ын хувьд Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд бие даан оролцохоор шийдвэрлэсэн тул улс төрийн соёл, дэлхий нийтэд баримталдаг нийтлэг жишгийг харгалзан” үзэж, тэднийг танхимаасаа явуулах нь зүйтэй гэж тайлбарлаж буй.
Үнэндээ сонгууль болоход 40 хоног үлдэж, тэртээ тэргүй шинэ засаг солигдох ойртож байгаа нөхцөлд Ч.Сайханбилэгийн хувьд “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг үе ард нь үлдсэн. Н.Энхбаярт бүлэг бүү хэл, гишүүн ч үлдэхгүй хоцрох нь холгүй байгаа нөхцөлд түүний хийх улс төр цөөрмийн усанд чулуу шидсэний дайтай долгион үүсгэхээсээ өнгөрсөн. Түүний хэтэрхий их хүсэл шунал, бүлгээ задлаад зогсохгүй намаа ч самрахад хүргэсэн шүү дээ.
Сар гаруйн хугацаанд сайд болж, намтартаа сайхан чимэг зүүх гэсэн хүмүүс Ардчилсан намд цөөнгүй л байгаа байх. Гэвч, үнэндээ сар гаруй хугацаанд сайдаар хэнийг ч томилсон салбарт нь бол ямар ч өөрлөлт авчрахгүй. Нэг нөхөр л сайд болоод нэг сар гаруйн хугацаанд төсвийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй болох юм байгаа биз. Түүнээс нэмэгдэхүүний байрлалыг солилоо гээд нийлбэр дүн сайжрахгүй.
Энэ тохиолдолд хаяа хатавчинд амьдарч байгаа “хоноц”-уудаасаа салах нь Ардчилсан намын хувьд бодлого талаасаа ч, тактик талаасаа ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй шалтгаан байх. Гэвч, хаврын чуулган энэ сарын 31-нд тасалбар болж, З.Энхболдын парламентын бүрэн эрх дуусахаас өмнө гурван сайдаа чөлөөлөх, орны хүнийг томилох гээд бас нэгэн эрх мэдлийн хуваарилалтыг Ардчилсан нам хийхэд хүрч байна.
Сар гаруйн хугацаанд сайд болж, намтартаа сайхан чимэг зүүх гэсэн хүмүүс Ардчилсан намд цөөнгүй л байгаа байх. Гэвч, үнэндээ сар гаруй хугацаанд сайдаар хэнийг ч томилсон салбарт нь бол ямар ч өөрлөлт авчрахгүй. Нэг нөхөр л сайд болоод нэг сар гаруйн хугацаанд төсвийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй болох юм байгаа биз. Түүнээс нэмэгдэхүүний байрлалыг солилоо гээд нийлбэр дүн сайжрахгүй.
Ийнхүү дөрвөн жилд Н.Энхбаяртай хөтлөлцөн гүйсэн Ардчилсан нам сонгууль болохын өмнөхөн МАХН-тай атгасан гараа тавихад хүрлээ. Ингэх нь Ардчилсан намын нэр хүндэд ашигтай ч байдаг биз. Гэхдээ МАХН засагт байсан ч байгаагүй үнэндээ ялгаа байхгүй.
Ж.ЭРХЭС