Хүн ам олноор төвлөрсөн сумд гал унтраах ангитай байх шаардлагатай гэдгийг хөдөө орон нутагт гарсан объектийн болон ой хээрийн түймрийн гашуун түүх харуулдаг. Тиймээс уул уурхай хөгжиж, түүнийг дагалдан хүн амын тоо нь нэмэгдэж байгаа Өмнөговь амйгийн Цогтцэций сумыг гал унтраах ангитай болгожээ. Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангид алба хаах залуусыг сонгон шалгаруулж, Ахлагчийн сургуульд аврагч гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч мэргэжлээр гурван сарын хугацаатай сургасан байна.
Гал унтраах ангийн нээлтийн үеэр Цогтцэций сумын ард иргэдэд гал унтраах машин, техник, багаж зэвсгийг танилцуулж, гал унтраах үзүүлэх сургууль зохион байгуулжээ.
Д.ЦЭЦ