“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны оролцогч, загвар өмсөгч С.Сарнайтай үзэгчид цэнхэр дэлгэцээр дамжуулан сайн танил болж байгаа ч түүний нөхрийг тэр бүр сайн мэдэхгүй.
Царай, зүс, бие хаа, авьяас чадвараараа загварын бүсгүйчүүдийн имижийг өсгөж буй түүний хайртай залуу загвар өмсөгч, тамирчин гээд олон талын авьяастай.
С.Сарнайгийн нөхрийг Б.Мөнх-Эрдэнэ гэдэг бөгөөд “FC Улаанбаатар” багийн хамгаалагч юм. Хосууд нэг хүүтэй.
Алдартай хөлбөмбөгчдийн үзэсгэлэнт эхнэрүүд хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байх нь элбэг. Ногоон талбай, цэнгэлдэхийг чимж, нөхрүүдээ дэмжиж суудаг оддын гэр бүлийнхний адил загвар өмсөгч С.Сарнай ч мөн Монголын хөлбөмбөгийн идэвхтэй үзэгч. Тэр үргэлж нөхрийнхөө тоглолтыг хүүгийнхээ хамт ирж үздэг, “FC Улаанбаатар”-ын үнэнч хөгжөөн дэмжигч юм.
Б.ЭНХ