М.Төмөрбаатар: ОХУ руу мах экспортлоход квотын асуудал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

М.Төмөрбаатар: ОХУ руу мах экспортлоход квотын асуудал хүнд байна

Махны экспортын асуудлаар Махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатараас тодрууллаа.

-Монгол Улс Бургастайн боомтоор БНХАУ руу тэгш тоотой саруудад мах экспортолж байна. Харин ОХУруу мах экспортлох асуудал ямар байдалтай байна вэ?

-Шуудхан хэлэхэд, ОХУ руу мах экспортлох асуудал хангалтгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд Алтанбулагийн боомтоор 2000 гаруй тонн адууны махыг ОХУ руу гаргасан. Монгол Улсад ОХУ руу мах экспортлох зөвшөөрөлтэй 10 гаруй үйлдвэр бий. Ам.долларын ханшийн өсөлт, худалдан авах чадвар муу байгаатай холбоотойгоор адууны махнаас өөр төрлийн мах гаргах боломжгүй байна. Нөгөө талаар ОХУ-ын Хөгжлийн яамнаас жижиг үйлдвэрүүд нь квотоо авч чадахгүй байгаа гэдгээс эхлээд хүндрэл байна. Хоёрдугаарт, ам.доллар, рублийн ханш хэлбэлзэлтэй байна. Мөн Оросын талаас татвар ч өндөр байдаг. Энэ мэт асуудлаас үүдээд ОХУ руу мах экспортлох асуудал хангалтгүй байна.

-ОХУ-ын талаас мах импортлох квоттой хэчнээн компани байдаг вэ?

-Одоогоор ганцхан компани л мах авч байна. Өөр компаниуд хараахан авахгүй байгаа. Жижиг үйлдвэрүүдийн хувьд квот авах боломж хомс. Тухайн компани квоттой бол 18 хувийн татвар төлнө. Квотгүй бол 30 хувийн татвар төлдөг юм. Тиймээс квотын асуудлыг нэмэх нь нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал юм.

Шуудхан хэлэхэд, ОХУ руу мах экспортлох асуудал хангалтгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд Алтанбулагийн боомтоор 2000 гаруй тонн адууны махыг ОХУ руу гаргасан. Монгол Улсад ОХУ руу мах экспортлох зөвшөөрөлтэй 10 гаруй үйлдвэр бий. Ам.долларын ханшийн өсөлт, худалдан авах чадвар муу байгаатай холбоотойгоор адууны махнаас өөр төрлийн мах гаргах боломжгүй байна.

-Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр гурван улсын чуулган болж байна. Энэ нь ОХУ-руу гаргах мах экспортонд нааштай нөлөөлөх болов уу?

-Алтанбулаг чөлөөт бүсэд агуулах байгуулж, ОХУ-ын долоон мужийн жижиг үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах шинэ маягийн загвар үүсгэж ажиллах асуудал бий. Энэ асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэнэ. Өнөөдрийн хувьд манай талаас зөвхөн санал, санаачлага л гаргаж байна. Энэ саналыг ОХУ-ын Буриадын Хөдөө аж ахуйн яам, квоттой ганц компанитайгаа тохирч байж шийднэ л дээ.

-ОХУ-аас мах авахдаа ямар шалгуур тавьдаг вэ?

-Нэгдүгээрт, өвчингүй малыг, эрүүл бүсээс авах шаардлага тавина. Мөн гар аргаар бус үйлдвэрийн аргаар боловсруулсан мах оруулах шаардлага тавьдаг.

-Монгол Улс мах экспортонд гаргах боломжтой эрүүл бүсээ нэмэх тухай яригдаж байгаа. Энэ хүрээнд БНХАУ-аас тандалтын баг ирнэ гэх мэдээлэл байна?

-Монголын талаас ХХААЯ-наас мах экспортлох боломжтой, эрүүл бүсийг нэмэх асуудлаар БНХАУ-ын Хорио цээрийн албанд хүсэлт явуулсан. Мөн Засгийн газрын тогтоол 247 дугаар тогтоол сүүлд гарсан шүү дээ. Төвийн бүсээ эрүүл бүс гэж зарлаад, шүлхийтэй бүсээ ялгах тухай тогтоол гарсан. Энэ дагуу БНХАУ-ын Хорио цээрийн албанаас Монголд ирж, тандалт хийх асуудал яригдаж байгаа. Ингэсэн тохиолдолд БНХАУ руу махны экспортыг нэмэх асуудал яригдах байх.

-Хоёр хөршөөс гадна Япон, Солонгос гээд гуравдагч орнуудтай хэлэлцээр хийж байна. Энэ хүрээнд мах экспортлох асуудал хэр яригдаж байгаа бол?

-Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хүрээнд мах экспортлох асуудал яригдаж байгаа. Монгол малын махыг япончууд их амттай гэж үздэг юм билээ. Гэхдээ хэмжээний хувьд арай жижигхэн гээд байгаа. Тиймээс фермерийн аргаар бордож, томруулаад импортолъё гэсэн асуудлыг ярьсан. Хоёр улсын эдийн засгийн түншлэлийн асуудал яригдах үеэр япончууд өөрсдөө нилээн сонирхож байсан.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж