ҮЗХ болон Бага хурал энэ сарын 27-нд товлогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.05.24-нд нийтлэгдсэн

ҮЗХ болон Бага хурал энэ сарын 27-нд товлогдлоо

Сонгуулийн хуульд зааснаар УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн дотор дуусгахаар тусгасан. Үүний дагуу намууд нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа энэ сарын 23-наас эхэлж, тав хоногт багтаах юм.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцохоор СЕХ-ноос батламжаа гардан авч, 700 гаруй нэр дэвшигч намынхаа нэр дээр дэвших болоод буй. Одоо намууд тав хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах учиртай.

Хуульд зааснаар нэр дэвшигчдийг тодруулах эцсийн хугацаа тавдугаар сарын 27-ноор хязгаарлагдаж байгаа учраас намууд тавдугаар сарын 28-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Одоогоор улс төрийн нам, эвслүүд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, батламжлах хуралдаанаа албан ёсоор зарлаагүй байгаа ч Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа тавдугаар сарын 27-нд, Монгол ардын нам Бага хурлаа тавдугаар сарын 27-нд хуралдуулах чиглэл барьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, АН, МАН хоёул нэг өдөр хуралдах бололтой.

Хуульд зааснаар нэр дэвшигчдийг тодруулах эцсийн хугацаа тавдугаар сарын 27-ноор хязгаарлагдаж байгаа учраас намууд тавдугаар сарын 28-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж