Свифт эрүүл мэндийн шалтгаанаар тоглолтоо хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Свифт эрүүл мэндийн шалтгаанаар тоглолтоо хойшлуулжээ

Кантри стилийн дуучин Тейлор Свифт анх удаа тоглолтоо хойшлуулав. Тэрээр өнгөрсөн бямба гаригт Кентаки мужийн Луисвиллийн Йум төвд тоглолтоо хийхээр төлөвлөсөн байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар тоглолтоо цуцлахаас өөр аргагүй болсон байна.

Тэрээр твиттер хуудсандаа шүтэн бишрэгчиддээ хандаж хүлцэл өчиж байгаа талаараа бичжээ. Харин ингэж бичсэнээс нь хойш ердөө 20 минутын дараа фенүүд нь түүнийг хурдан эдгэрэхийг хүссэн хэдэн зуун захидал, сэтгэгдлийг илгээжээ. Свифт тоглолтоо аравдугаар сарын 11-ний өдөр хүртэл хойшлуулж, тэр хүртэл эмчилгээ хийлгэж, дараа нь "Speak Now" цомгийнхоо ажилд анхаарал хандуулахаар төлөвлөжээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж