Нийслэлийн хэмжээнд нийтдээ 14 цагдаагийн хэлтэс ажиллаж байна. Тэдгээр хэлтсүүдээс шалгарсан хэсгийн байцаагч нарын дунд “Хэсгийн байцаагч-2016” тэмцээн өнөөдрөөс эхлэн зарлав. Тус тэмцээнийг Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа аж.
Уг тэмцээнээр дамжуулан албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварын төвшинг дээшлүүлэх зорилготой аж.
Тэмцээнд оролцогчдыг 10 үзүүлэлтээр шалгаруулах бөгөөд энэ сарын 25-нд тэмцээний дүн гарах юм байна.
Т.НОМИН