Улаанбурхан өвчний дэгдэлт харьцангуй намжсан. Гэтэл араас нь залгуулаад гар, хөл амны өвчний дэгдэлт их байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр сүүлийн долоо хоногт гар, хөл, амны өвчний дэгдэлт нэмэгджээ. Ихэвчлэн 10-аас доош насныхан энэ өвчнөөр өвчлөх нь элбэг байгаа гэнэ. Гар, хөл, амны хам шинж гэдэг нь гарын алга, хөлийн тавхай, хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч, халуурч илэрдэг энтеро вирусаар үүсгэгддэг өвчин юм байна.
Б.БАТ