Дизайнер Каролина Эррерагийн даашинзууд сүүлийн 35 жилд улаан хисний ёслолын гол гоёл болж иржээ. SCAD музейн зохион байгуулагч Рафаэль Гомес дизайнерын уран бүтээлийн карьерт зориулж энэхүү үзэсгэлэнг нээжээ. Каралина Эррерагийн уран бүтээлийн үзэсгэлэн түүний нэртэй загварын ордны түүхэн дэх анхны үзэсгэлэн юм. SCAD музейн Жоржиа мужийн Саванна болон Атлантагийн салбарт зэрэг нээгдсэн үзэсгэлэн есдүгээр сарын 25-ныг хүртэл олны хүртээл болох ажээ.
“Миний загварын гол онцлог бол дэгжин хээнцэр байдал. Ямар ч хувцас дэгжин, үзэсгэлэн төгс байх ёстой” хэмээн Эррера өөрөө хэлжээ.
Үзэсгэлэнгийн үзвэр алдартай дизайнерын карьераа эхэлсэн 1981 оноос өнөөг хүртэлх хугацаанд урласан 75 гоёлоос бүрджээ. Тэд бүгд цаг хугацаанд захирагдахгүй бүтээлүүд юм. Түүний ная, ерээд оны загварыг одоо ч өмссөн хуучраагүй гэж Каролина тодотгосон байв.
Каролина Эррерагийн загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийг зөвхөн энэ үзэсгэлэнгээр илэрхийлэх аргагүй юм. Тэр Саванна хотын Урлаг, дизайны коллежийн нэр хүндтэй шагналыг хүртэж байсан гавьяатай.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР